Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Зүүн болон, Говийн аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан.Бусад нутгаар бага зэргийн салхитай байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар  болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар  13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд баруун зүгийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлх”-ийн 35 дугаар гудамжинд цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 12:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 12:17 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:46 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 16:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 09:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 09:11 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 09:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан, 09:53 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар багийн 24 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 13:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:56 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар багт хашаа, тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 13:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой  байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 14:02 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулж 15:54 цагт 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ны өдрийн 16:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 16:35 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд цоожтой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 10:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 10:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт иргэн Б-гийн эзэмшлийн “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:54 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 20:19 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км зам туулан 20:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Туяа” гэдэг газар амбаар, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ий өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 45 км зам туулан 22:45 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр: 

Хээрийн түймэр: Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Далангийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж 21:00 цагт унтраасан.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн “Даамайн нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 23:46 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 6 хүн, 1 автомашин, орон нутгийн 17 иргэн,  1 автомашин, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.04-ний өдрийн 20:50 цагт унтраасан. 30 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт иргэн З /21 настай, эмэгтэй/-нь сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 04.28-ны өдөр эмнэлгээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймаг дахь Цагдаагийн газрын 15 алба хаагч, 3 автомашинтай, ар гэрийн 7 хүн , 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 04.29-ний өдрөөс эхлүүлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top