Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн зарим нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутггаар 26-31 градус,   бусад нутгаар  11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, оройдоо ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна, өдөртөө 17-19 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Төлөв байдал: 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрны 4 дүгээр давхрын тагт дээр цаас шатсаны улмаас 5, 6, 7 дугаар давхрын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 22:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 3 км зам туулан 22:54 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 10:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /61 настай, эрэгтэй/, Т /58 настай, эрэгтэй/, Э /56 настай, эрэгтэй/, Д /56 настай, эмэгтэй/ нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 10:28 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулж 10:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт гэр, “Эксель” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 13:30 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 15:44 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд иргэн М-ийн тагт дээр хог шатсаны улмаас 11 дүгээр давхрын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 16:50 цагт, Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 18:52 цагт, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 16:47 цагт очиход иргэд унтраасан байсан тул задаргаа хийж шалгасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн 3 дугаар гудамжинд иргэн Б-гийн эзэмшлийн “Хондо Одесса” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч,1 автомашинтай 1 км зам туулан 16:58 цагт очиж  6 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 21:18 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top