Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

9X1A3123.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “УХБ-18” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

  Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож,  сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

 Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журамтай танилцах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг ярилцаж, харилцан туршлага солилцож байна.  Түүнчлэн Мэргэжлийн ерөнхий хяналтын газар, Нийслэлийн прокурорын газар, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хичээл зааж байгаа юм. 

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа тус сургалт 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top