Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим нутгаар хур тунадас орсон.

Өнөөдөр: Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс,  бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голынx эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус,  Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар  15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 10, 13-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 10:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 10:45 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 11:11 цагт хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6.5 км зам туулан 11:20 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн Жавартын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах аврах, 53 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 14:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврага багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” ШТС-ын зүүн талд иргэн Н-ийн эзэмшлийн “Соната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн  16:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 25 км зам туулан 16:20 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн “Буянт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ 05.09-ний өдрийн 04:17 цагт /Ө-460 97/00///, У-93041/00/// 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Бүлээн” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ иргэн Н /36 настай, эрэгтэй, өрөөсөн нүд муу хардаг/ урд зүгт 1 км-т нүүдэллэн яваа Г-гийнд  мотоцикльтэй, хүүхэд хүргэж өгөөд буцах замдаа 05.07-ны өдрийн 22 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус сум дахь Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.08-ны өдрийн 13:20 цагт “Хулд уулын-Ар” гэдэг гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top