Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орно. Салхи 12,13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд зочид буудлын 1, 2 дугаар өрөөний тагт дээр хог шатсаны улмаас иргэн Ч-гийн тагтны хаалт, иргэн Д-гийн тагтны хаалт шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 22:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 23:03 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Нарсны дэнж” гэдэг газар овоолсон бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 26 км зам туулан 20:25 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Сум, галт хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Дарь-Эх”-ийн хогийн цэгт их бууны сум байгаа тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 100 мм-ийн Пушекын сургалтын сумыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top