Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ

DSCN9101.jpg

 Сүүлийн үед хөдөлмөр аюулгүй байдал хангаагүйгээс уул уурхайд гарах осол болон осолд өртөгсдийн тоо нэмэгдэх болсон. Он гарсаар нийт гурван удаагийн уурхайн осол гарсан байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхай аврах ангиас “Уурхай, уулын үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад тулгамдаж буй асуудал” сургалт, хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

      Уул уурхайн салбарын хэмжээнд уурхай, уулын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хариуцлагатай тогтвортой хөгжүүлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан туршлага солилцсон юм.

  Хэлэлцүүлэгт УУХҮЯ, ОБЕГ, Аврах тусгай анги,  МХЕГ, Нийслэлийн аврах анги 105,  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, Уурхай, уулын үйлдвэрлэлийн ХАБЭА хариуцсан ажилтан, уулын инженерүүдийн нийт  60 гаруй алба хаагч оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top