Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с.  Өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 17, 18-нд зарим газраар 12-14 м/с, 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Шинэзуун багт хүнс барааны захын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 08:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар 0,5 км зам туулан 08:08 цагт очиж, 52 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багт граш шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч 1 автомашинтайгаар 3,5 км зам туулан 15:09 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 05.15-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 20:49 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км/    ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 35 хүн, 3 автомашин, 3 морьтойгоор ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top