Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с.  24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  19-нд нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч, 20-ноос 21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Үйлдвэрийн район дахь “Дархан Нэхий” ХК-ны хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны 22:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 22:39 цагт очиж, 40 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн 05.17-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 09:35 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 10:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:10 цагт очиж, 7 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 14:15 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багт байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны 14:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1км замыг туулан 14:38 цагт очиж, 7 минут ажиллаж, унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг “Нарийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ тус сумын харъяат малчин Б, З нарын өвөлжөө, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 23 км замыг туулан 16:30 цагт очиж, 02:30 цаг ажиллаж, унтраасан. Уг гал түймэр дээр орон нутгийн 14 иргэн, 2 автомашин ажилласан.

Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Дүүрэг”-ийн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 16:31 цагт очиж, 4 цаг ажиллаж, унтраасан.

Багануур дүүргийн 1 хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 16:31 цагт очиж,  10 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 17:53 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 17:48 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 17:54 цагт очиж,  20 минут ажиллаж, унтраасан. Гал түймэрт иргэн З-гийн 5 ханатай гэр, иргэн Д-гийн 4 ханатай гэр тус тус шатсан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн  5 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 18:21 цагт очиж,  15 минут ажиллаж, унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:17 цагт очиж,  19 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн, 2 автомашин, 6 морьтой гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, 1 автомашинтай 19:10 цагт түймрийн голомт руу явсан. 05.18-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт бүлэг түймрийн голомт руу нислэг үйлдсэн.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтай ажиллаж, 05.17-ны өдрийн 20:14 цагт түймрийн тархалтыг бүрэн зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын “Дархан-1” өртөөнд ачааны галт тэрэг замаасаа гарч унасан тухай мэдээллийг 05.17-ны өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Дархан-1” өртөөний 15 дугаар зам дээр Олон улсын транзит ачааны бүрэлдэхүүнд сэлгээ хийх явцад ачааны бүрэлдэхүүний дундах улаан буудай ачсан 4 вагоны дугуй замаас гарч, 1 вагон замаасаа хазайсан, 1 вагон замаасаа гарч унаж, тээвэрлэж явсан улаан буудай асгарсан. Ослын үед гал түймэр гарч, гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Ганбат, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч С.Нэмэхбаяр, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа И.Төмөрбаатар нар үүссэн нөхцөл байдалтай танилцаж, хяналт тавин ажиллаж байна. Ослын голомтод Зам, тээврийн хөгжлийн яамны Зам тээврийн хөгжлийн хэлтсийн дарга С.Доржготов, Мэргэжлийн хяналтын газрын зам хариуцсан улсын байцаагч С.Майдар, зүтгүүр хариуцсан мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Итгэлт, Улаанбаатар төмөр замын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан орлогч дарга Н.Цогбаяр нараар ахлуулсан  Сэргээн босгох засварын анги, Дархан зангилааны нийт 322 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, төмөр замаас гарсан вагоныг босгож, гэмтсэн төмөр замыг сэргээх, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Сэргээн босголтын ажил дээр орон нутаг болон Онцгой байдлын газраас дэмжлэг авах шаардлагагүй гэж “Дархан” өртөөний дарга М.Баярсайхан аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top