1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, 23-нд зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 13:25 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Я-гийн 4 ханатай гэр, Ш-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 11:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 11:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 4 ханатай гэр, 25х50 метрийн малын хашааны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 13:01 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автмашинтай 29 км зам туулан 13:29 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 13:50 цагт очиж 48 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 15:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 15:36 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 17:30 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам тууулан 19:08 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 19:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 19:44 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 100 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 20:51 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 23:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 00:00 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны 12 хүн, нийт 22 хүн, 3 автомашин, 6 морьтой гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 05.18-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан АТА-ын 20 алба хаагчийг түймрийн голомтод хүргэх зорилгоор 10:10 цагаас 11:25 цагийн хооронд Улаанбаатар хот-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын чиглэлд, мөн өдрийн 12:22 цагаас 16:04 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уул- Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд нислэг үйлдэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баруунхараа сум дах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 алба хаагчийг түмрийн голомтод хүргээд 18:21 цагт ЗХ-ний 303 дугаар ангийн нислэгийн талбайд газардсан. Түймрийн голомтод Онцгой байдлын албаны 62 алба хаагч, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 12 хүн, нийт 74 хүн, 4 автомашин, 6 морьтой ажиллаж байна. 05.19-ний өдрийн 06:30 цагт АТА-ын 33 алба хаагч, 1 автомашинтай, НОБГ-ын 73 алба хаагч, 6 автомашинтай нийт 106 алба хаагч, 7 автомашинтай түймрийн голомт руу хөдөлсөн.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 хүн, 3 автомашин, нийт 42 хүн, 4 автомашинтай ажиллаж, 05.18-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ахуйн осол, гэмтэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багт үйл ажиллагаа явуулж байсан хуучин модны үйлдвэрийн 6 м гүнтэй ухсан нүхэнд тус сумын 8 дугаар багийн харьяат иргэн В /61 настай , эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унасан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж ухсан нүхэнд унасан иргэн В /61 настай, эрэгтэй/-г татаж гарган аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандах хайрхан багийн “Өнгөтийн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ иргэн Ц-гийн ач хүү С /6 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 05.18-ны өдрийн 10:00 цагт өвөө Ц-гийн гэрээс гараад алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 12:58 цагт хүлээн авч орон нутгийн 11 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:45 цагт гэрээс нь хойд зүгт 9 км-т тус багийн Хөх бүрд гэдэг нуурын эргээс эсэн мэнд олсон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ алтны уурхайн хиймэл нууранд 3 зорчигчтой, “Прадо Ланд крузер-77” загварын суудлын автомашин осолдсон байж болзошгүй, 1 эмэгтэй хүний цогцос хиймэл нуурын усны мандал дээр хөвж байхад нь иргэд гаргасан, 1 эрэгтэй хүн эсэн мэнд нуурын эрэг дээр байгаа тухай дуудлагыг 05.19-ны өдрийн 04:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатараар ахлуулсан 4 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 06:21 цагт Ерөө сумын чиглэлд явсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР