Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав

102.jpg

   Нийслэлийн Онцгой байдлын газраас Засгийн газрын авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газарт гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг зохион байгуулав.

2

 Дадлага сургуульд “Засгийн газрын авто бааз УТҮГ-ын  штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар анги,  Улаан Загалмайн хороо,  дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт 168 ажилтан, алба хаагч 27 автомашин, техник  хэрэгсэлтэйгээр оролцлоо. 

6  Энэ үеэр тус баазын 400 автомашины зогсоолд гал түймэр гарч галын шатлага  эрчимтэй тархан дэлгэрэх аюултай нөхцөл байдал хүндэрсэн, ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай, өндрөөс нэрвэгдэгчийг аврах ажиллагааны цагийн байдлаар ажилласан юм. 

6Тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаанд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Засгийн газрын авто баазын удирдлагууд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

34579101112

scroll to top