Усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлалаа

33073338_239777816770836_2188687657272344576_o.jpg

    Булган аймгийн Онцгой байдлын газарт “Монэнергео” ХХК-ийн захирал Г.Пүрэвсүрэн  усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлалаа.

Уг  иж бүрэн хувцас нь  28.8 сая төгрөгийн өртөгтэй  бөгөөд -40 градус хүртэл хүйтэнд усны гүнд эрэн хайх үйл ажиллагаа явуулах зориулалттай юм.  Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж “Манай аймагт томоохон нуур цөөрөм, гол мөрөн  элбэгтэй. Жилийн аль ч улиралд усанд осолдох эрсдэл их гардаг. Бидний ажлыг ойлгож, дэмжсэнд баярлалаа” хэмээн талархалаа илэрхийллээ  гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

 

 

scroll to top