Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн баруун сумдын нутгаар бага зэргийн нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 8-13 м/с, ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 7-12 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь тал, хээрийн нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 26,27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,  өдөртөө 10-15 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 12:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км замыг туулан 12:12 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин, 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 13:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км замыг туулан 13:16 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 17:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2.8 км замыг туулан 17:53 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 20:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км замыг туулан 20:20 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт хураалттай банз, буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км замыг туулан 22:13 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 03:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км замыг туулан 03:59 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж, 05.23-ны өдрийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхитай байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 42 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 7 техник хэрэгсэл, 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.24-ний өдрийн байдлаар тус багийн “Зуун модны даваа” гэдэг газраас “Торлогийн тал” гэдэг газар хүртэл 20 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр 17:48 цагт зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top