Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо шиврэнэ, салхи баруун хойноос  6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29,31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 800 метр зам туулан 19:09 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /3 настай, эмэгтэй/, Н /4 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  5.5 км зам туулан 12:33 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулж 8 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 12:45 цагт очиж 29 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын  газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:08 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 4 км зам туулан 21:21 цагт  очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд цоожтой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 21:20 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 21:45 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 22:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 22:04 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 23:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 23:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 00:55 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 01:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж, 05.23-ны өдрийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байна. 05.26-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 10:00 цаг хүртэл бороо орсон, 10:30 цагаас эхлэн 11:20 цаг хүртэл цас орсон.

Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн “Боршоо голын-Тахлагат ” гэдэг газар /сумын төвөөс зүүн  зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 64 хүн, 2 автомашин, 7 мотоциклтой ажиллаж 05.26-ны өдрийн 10:15 цагт унтрааж тус сумын засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

4.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Сум, галт хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрны автомашины зогсоолд иргэн С-ийн эзэмшлийн “Лексус RХ-400” загварын суудлын автомашины бүхээгт гар гранат байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж Ф-1 загварын хориглолтын гар гранат байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай чиг үүргийн, тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч 05.23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт ажиллагааг зогсоосон. 05.26-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар “Дожоо булангийн тохой” гэдэг газраас “Найрамдал” гэдэг газар хүртэл нийт 18 км-т “Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top