Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтай өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцанд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26  дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 12:40 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч Баянгол  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 13:33 цагт  очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16  дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 16:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 18:10 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63  дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:52 цагт очиход иргэн Г-гийн байшин, иргэн С-ийн амбаар шатаж, “Надя” загварын суудлын 2 автомашин, 20 болон 40 тоннын чингэлэг галын дөлд хайрагдсаныг, С-ийн гэр шатаж, “Портер” загварын 3 автомашин галын дөлд хайрагдсаныг 01 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд гэр, хашаа, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 22:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10  дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 22:54 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой 05.27-ны өдрийн 12:30 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.  Түймрийн голомт дахь штабаас “Түймрийг бүрэн хяналтдаа авсан, уугьсан зүйл байхгүй, морьтой цурмаа тойрч, шалгаж байна, нэмэлт хүч, хэрэгсэл, хүнсний хангалт шаардлагагүй” тухай мэдээллийг 05.28-ны өдрийн 21:00 цагт мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч 05.23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 3 иргэн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 05.28-ны өдрийн байдлаар “Зараа толгой” гэдэг газраас “Хараа” голын эрэг дагуу “Загдал” гэдэг газар хүртэл нийт 80 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top