Эрэлч нохойн сургалт эхэллээ

IMG_8695.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран Ховд аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын харьяа “Нохойн алба”-ны сургагч багш, сонсогч нар АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан сургалт, дадлага, туршлага солилцох сургалтад хамрагдаж байна.

Энэхүү “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа 05 дугаар сарын 28-наас ирэх сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.Сургалт, дадлагын хүрээнд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн үйл ажиллагааг танилцуулах, харилцан туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт техник, технологитой танилцахын зэрэгцээ Онцгой байдлын албаны эрэлч нохойн чадварыг шалгаж үнэлэх юм.

Мөн нуранги, уул, уснаас эрэн хайх дадлага, нохойн арчилгаа, сувилгаа зэрэг сэдвээр сургалт дадлагуудыг  хамтран зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top