Команд штабын сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна

33923574_1828840094077624_1116193577106407424_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагуудын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй команд штабын сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.Сургуулийн хөтөлбөрийн дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Тамир “Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлээр заавар зөвлөмж”, хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч  М.Мөнгөнбарьяа “Хүн малын гоц халдварт өвчин”, Гал түймэртэй тэмцэх газрын Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Жаргалсайхан “Гал түймэр унтраах, аврах  ангийн үйл ажиллагаа, гурван шатны сургалтын талаар” тус тус сургалт зохион байгуулсан юм.

Команд штабын сургуульд Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Орхон аймгийн 70 орчим офицер бүрэлдэхүүн хамрагдаж байгаа бөгөөд газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу бүлэгт хуваагдан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top