Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран уул”-ын өвөр талын задгайд эзэн холбогдогч нь тодорхойгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 13:16 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 15:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19 км замыг туулан 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:39 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Багануур дүүргийн 4 дүгээр хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:04 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Дулааны-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  16 км замыг туулан 19:35 цагт очиж, 27 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ний өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 01:54 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. Алба хаагчдыг түймрийн зүүн урд болон урд хэсэг рүү шилжүүлэн байршуулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 3 иргэн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр “Зараа толгой” гэдэг газраас “Хараа” голын эрэг дагуу “Загдал” гэдэг газар хүртэл нийт 80 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 05.29-ний өдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас О-г “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд 05.23-ны өдөр ирж хамгаалалт, үйлчилгээнд хамрагдаж байгааг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 2 автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 50 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.30-ны өдрийн 06:50 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд бетон зуурагч суурин машинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 09:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км замыг туулан 10:05 цагт очиход тус дүүргийн харъяат иргэн Б-гийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн ажилтан нийслэлийн Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/ бетон зуурагч “ЖэйС500” загварын суурин машинд засвар, үйлчилгээ хийх явцад машин ажиллаж, хөдөлгүүрийн хэсэгт хавчуулагдаж, осолдсон байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top