Хурандаа цол хүртлээ

DSC8979.jpg

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/582 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Батбаяр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг,  Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Буяндэлгэр нарт албан тушаалын хурандаа цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

 

 

scroll to top