Япон улсын Токио хотноо 05 дугаар сарын 30-наас 06 сарын 02-ны өдрүүдэд “Азийн Галын дарга нарын олон улсын холбооны 30 дугаар хурал” зохион байгуулагдаж байна. Тус хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
Хурлын үеэр олон улсын хамтарсан гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургууль болох юм байна. Тус дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр нар оролцож олон улсын аврагчидтай туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.