1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орж, Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 22-27 градус, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5, 6-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 11:59 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 10 албан хаагч, 10 км замыг туулан 12:13 цагт очиж, 10х15 метр хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээвэр, дотор тал, иргэн А-гийн 10х20 метр хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг, 5х6 метр хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 10 минут ажиллаж, унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашин 7 км замыг туулан 12:27 цагт очиж, 02 цаг 10 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин 16.5 км замыг туулан 12:59 цагт очиж 30 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашин 11 км замыг туулан 13:00 цагт очиж, 30 минут, нийт Гал түймэр унтраах, аврах 4 ангийн 27 алба хаагч, 7 автомашин ажилласан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 14:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 14:28 цагт очиход шуудайны үйлдвэрийн 15х12 метр хэмжээтэй байр, 11х15 метр хэмжээтэй өргөтгөлийн байрны дээврийн хэсэг, 2х2 метр хэмжээтэй манаачийн байр, эрчим хүчний засвар, угсралтын механик цехийн 64х12 метр хэмжээтэй байрны дээврийн хэсэг, 20х7 метр хэмжээтэй өргөтгөлийн байрны хана тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж, унтраасан. Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 9.5 км замыг туулан 14:48 цагт очиж, 3 цаг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км замыг туулан 15:03 цагт очиж, 01 цаг 30 минут, нийт Гал түймэр унтраах аврах 3 ангийн 25 алба хаагч, 7 автомашин тус тус ажилласан.
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 10:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 10:45 цагт очиж, 18 минут ажиллаж, унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 11:06 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, “Миний-Монгол” цэцэрлэгт хүрээлэнд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 13:33 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “ Их нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 23 км-т/ 5 ханатай 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 23 км замыг туулан 14:20 цагт очиж, 20 минут ажиллаж, бүрэн унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 14:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:08 цагт очиж, иргэн Б-гийн 4х3 метр хэмжээтэй амбаар, 5 ханатай гэрийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж, унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн “Өлзийт гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24км-т/ тус сумын харъяат иргэн Б-гийн өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 18:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 19:19 цагт очиж, 01 цаг ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.01-ний өдрийн байдлаар түймрийн голомтод салхи ихтэй, урд түймэр урд болон зүүн, баруун талаараа шатлага их явагдаж байна. Алба хаагчдыг түймрийн шатлага ихтэй хэсгүүд рүү шилжүүлэн байршуулж, унтраахаар ажиллаж байна. 06.01-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 94 алба хаагч, 6 автомашин хүч нэмэгдүүлэн очсон.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Гомног жалга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 54 км / ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 09:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, 19 морь, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэл, 19 морьтой ажиллаж, 06.01-ний өдрийн 20:08 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 06.01-ний өдрийн 17:00 цагаас бороо орсон. Түймэрт урьдчилсан байдлаар 600 орчим га талбай шатсан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 89 хүн, 8 автомашинтай ажиллаж, 05.31-ний өдрийн 08:50 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 60 га талбай өртсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.29-ний өдрөөс “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Оросын холбооны улсын хил хүртэл “Орхон” гол дагуу нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.01-ний өдрийн байдлаар Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, ар гэрийн 15 хүн, нийт 25 хүн, 4 автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Хилийн цэргийн 101 дүгээр ангийн “Тавтын застав” хүртэл усаар 40 км-т, “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас “Цагаан эрэг” гэдэг газар хүртэл усаар 50 км-т, нийт 90 км газар эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. 06.02-ны өдрийн 06:45 цагт эрэн, хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Туул голд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харъяат иргэн Б /53 настай эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.01-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 13.07 цагт очиж, цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Харгиа” амралтын газрын чанх урд талд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч иргэн П /10 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 06.01-ний өдрийн 16:01 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16:39 цагт очиж, “Хар усан тохой” гэдэг газраас “Хар хушуу” гэдэг газар хүртэл усаар 1 км-т эрэн, хайх ажиллагааг зохион явуулж, 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт зогсоосон. 06.02-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, 07:56 цагт “Хар усан тохой” гэдэг газраас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрны тагтны 7х2 метр хэмжээтэй вакум хаалт сууриасаа мултарч унах гэж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 02:18 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 02:33 цагт очиж, аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР