Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 27-32 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, үдээс хойш зарим үед 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 5-нд төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 2, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд барилгын 5 давхарт душны  өрөөний хана, тааз, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 09:35 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 09:42 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний зүүн талд барьж байгаа барилгын гражид сантехникийн материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 10:19 цагт хүлээн авч Хан-уул  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14  дүгээр  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 10:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хуванцарын үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж байна  гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 00:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2  автомашинтайгаар 5 км зам туулан 00:51 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Цахилгаан тээвэр” ХХК-ийн хашаанд “ЖЕА-800E” загварын троллейбус шатаж  байна  гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 07:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2  автомашинтайгаар 1.5 км зам туулан 07:08 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 08:47 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 08:57 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Холбоо нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 10 км-т/ байшин, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 12:19 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 12:40 цагт очиж, нэмэлт дуудлагаар 9 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0275 дугаар ангийн 1 алба хаагч, 1 усны автомашин, сумын ЗДТГ-ын 1 ус тээвэрлэгч автомашин, нийт 17 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 02 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, амралтын газрын авто зогсоолд иргэн Г-гийн эзэмшлийн “Хаммер Н-2” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 13:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан, 13:54 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт хураасан хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 14:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан, 14:24 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин, гэр, граж, түлээний амбаар, иргэн Н.Одсүрэнгийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 14:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээар  ангийн 8 алба хаагч, 7 км замыг туулан 14:37 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж, нэмэлт дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 16 алба хаагч 4 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний 17:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 17:44 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн Баянхаан уулын энгэрт /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ иргэн Ж-гийн эзэмшлийн “Тоёото Провокс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах аврах 42 дугаар ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 25 км зам туулан 19:55 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 19:32 цагт очиж, 08 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоон байрны дунд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан, 20:40 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өртөө толгой багийн автозамын зорчих хэсэгт иргэн Б-гийн эзэмшлийн ”Тоёото Стема” загварын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 20:38 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 33.5  км замыг туулан 21:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 05.31-ний өдрийн байдлаар түймрийн голомтод халуун, бага зэрэг салхитай байна, алба хаагчдыг түймрийн зүүн болон баруун хойд талд шилжүүлэн байршуулж, түймрийг унтраахаар ажиллаж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 1 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, нийт 71 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр 08:00 цагт Мандал сумаас түймрийн голомтруу хөдөлсөн. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагчийг Мандал суманд хүлээж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Гомног жалга” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 54 км / ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 09:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэл, 19 морьтой ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 89 хүн, 8 автомашинтайаар ажиллаж, 05.31-ний өдрийн 08:50 цагт цурманд оруулсан. Түймэрт нийт 60 орчим га талбай өртсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.31-ний өдөр “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Оросын холбооны улсын хил хүртэл “Орхон” голын усаар 150 км-т  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top