1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Орхон, аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын болон Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи зүүн хойноос 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 7-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн “Задгай”-д уурын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 18:38 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баяндун сумын 10 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 08:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулж 08:34 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Гурван-Ихрийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 23 км-т/ малын хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 23 км зам туулан 15:10 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Шар цэцэгт”-ийн аманд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 31 км зам туулан 18:45 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Шижирт”-ийн 1 дүгээр гудамжинд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 20:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 20:48 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дудлагыг 06.05-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 23:59 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 00:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 00:07 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 115 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.05-ны өдрийн 09:27 цагт унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 20 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч 1 автомашин, 1 завьтай, Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч 1 автомашин, 2 завьтай, ар гэрийн 20 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 05.29-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.05-ны өдрийн байдлаар тус сумын Хонгор морьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 50 км-т, мөн “Орхон”голын бэлчир хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагчийг 06.05-ны өдрийн 21:30 цагт буулгасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР