Улсын нөөцийн анги, салбарын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

DSC9890.jpg

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбарын инженер, техникийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг олгох, улсын нөөцийн агуулах, сав, техник, технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, шинэчлэлт, бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ, галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “УН-18.2” сургалт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн нийт 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг нээж ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Сургалт 06 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top