1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10,12-нд зарим газраар, 11-нд тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны хойд талд үйлчилгээний төвийн 2 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 04:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 04:41 цагт очиход 30х40 метр хэмжээтэй 2 давхар барилгын 2 өрөө, талхны цех, баарны хэсэг тус тус шатаж байсныг 03:55 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин, 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашин, нийт 22 албан хаагч, 6 автомашин ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 06:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 07:10 цагт очиход 5х6 метр хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 09:30 цагт очиход, 7х9 метр хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 15:03 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 16 дугаар хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 00:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 01:02 цагт очиход иргэн О-гийн 2х3 метрийн хэмжээтэй хөрөө рам, 2х2 метр хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 18.56 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т, аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 14:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 16:08 цагт очиход, 10х8 метр, 6х5 метр хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 01:42 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон. 06.07-ны өдрийн байдлаар түймрийн тархалт намжмал байдалтай, уугиж байгаа газруудад цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Булагт” гэдэг газар /Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ Шарын гол сумын Санжинт багийн оршин суугч иргэн О /65 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 18:00 цагт Хонгор сумын “Булагт” гэдэг газар халиар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 23.26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр Хонгор сумын “Булагт” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.07-ны өдрийн 12:34 цагт /алга болсон газраас зүүн урд зүгт 2 км-т/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харъяат малчин С-ийн хүү Н /2 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 36 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус сумын “Загаст нуур”, “Их хатуу” гэдэг газар 5 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон. 06.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон. 06.08-ны өдрийн 07:08 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Цагаан чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ ус тээвэрлэх зориулалт бүхий “Урал” загварын автомашинтай жоншны уурхайн нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар 6 алба хаагч, 1 автомашинтай 64 км замыг туулан 06.08-ны өдрийн 00:08 цагт очиж, цогцос болон автомашиныг татан гаргахаар ажиллаж байна. 06.08-ны өдрийн 04:00 цагт Аврах тусгай ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Дорноговь аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.
Бусад: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт М /1 нас 3 сартай, эрэгтэй/ нүхэн жорлонд унасан тухай дуудлагагыг 06.07-ны өдрийн 13:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:40 цагт очиж, 14 минут ажиллан гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
5.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Аглуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 22:30 цагт түймрийг цурманд оруулж, 23:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт 2100 га талбай шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР