Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ

152289.jpg

  Үерийн улмаас гамшгийн байдал үүссэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна. Тус суманд энэ сарын 14-ний орой 20:18 минутаас эхлэн 20:48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, нэг хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин дөрвөн, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ.

 Өчигдөр гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгджээ. Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын Засаг дарга П.Итгэлбаяр хэллээ. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа аж. Мөн үерийн улмаас голомт дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байгаа аж. Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй, энэ нь хаанаа ч хүрэхгүй тул бензин шатахуунаа зээлээр авч сэргээн босголтын ажлыг явуулж байгаа гэв.

 

Эх сурвалж: medee.mn

 

scroll to top