Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзмэрүүд дэлгэгдлээ

GJ1A9692.jpg

     Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзэсгэлэн дэлгэгдлээ.

  Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилтуудыг мөн дэлгэсэн байна. 

  ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлагаар албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top