Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Орхон, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 22-нд төвийн нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт шинэ баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 500 м зам туулан 10:32 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 14 дүгээр байрны суурийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 09:25 цагт очиж 36 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 15:45 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч иргэн А /34 настай, эрэгтэй/ 06.08-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 06.18-ны өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгөх хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан тул 06.19-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Өлгий сумын бетон гүүрнээс Бугат сумын “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 12 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Цагдаагийн газартай зөвшилцөж 06.20-ны өдрийн 09:30 цагт зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 завь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.20-ны өдрийн байдлаар тус сумын 2 дугаар багийн “Улиастай” гэдэг газраас зүүн тийш “Краз тохой” гэдэг газар хүртэл 8 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ 06.19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 автомашинтай осолдсон газраас 200 метрийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.20-ны өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 06.21-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ 06.17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж алга болсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд 06.20-ны өдрийн 20:40 цагт тухайн иргэний цогцос тус багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандал дээр гарч ирснийг тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 06.20-ны өдрийн 22:00 цагт Дэлгэрхаан сумын чиглэлд явж 06.21-ний өдрийн 01:40 цагт очиж мөн өдрийн 07:30 цагт уснаас гаргаж тус аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top