“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулав

35975691_1874439042849014_8044458223396192256_n.jpg

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвөөс “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг “Чингисийн хүрээ” амралтын газартай хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тус төвийн “Онцгой Жаргалант” сувилалд амарч буй гадна, дотны аялагч, амрагчдад албаа сурталчлан танилцуулахын зэрэгцээ үнэгүй эмчийн үзлэг, оношлогоонд хамруулсан байна.

 Уг арга хэмжээнд 350 гаруй хүн хамрагдан сувиллын тусламж үйлчилгээний талаар мэдээлэлтэй болжээ.

Давтан сургалт, сэргээн заслын төв нь Онцгой байдлын албаны алба хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд, болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэн ажиллаж байна. Түүнчлэн 2017 оноос ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.                                               

scroll to top