Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай. бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар хална.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо , “АСА”  циркийн зүүн талын өргөтгөлд зоогийн газрын гал тогооны өрөөний хана шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 14:35 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 14:48 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 14:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 14:21 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн  14:31  цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 14:39 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 21:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 21:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн “Ногоон тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн У /35 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.24-ний өдрийн 16:21 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.24-ний өдрийн 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ “Ховд” голын усанд тус сумын харьяат иргэн А /21 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.24-ний 19:46  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:54 цагт очиж, 27 минут ажиллаж, осолдсон газраас 2 км-т “Их булан” гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийнх нь 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top