Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 25, 26-нд  зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 13:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 13:03 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 14:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 14:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км зам туулан 22:42 цагт очиж 48 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар  багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км зам туулан 22:42 цагт очиж 48 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар  багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км зам туулан 22:42 цагт очиж 48 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар  багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 23:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт гэр, “Ниссан Тида” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 01:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 01:52 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ 06.19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 06.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд 06.23-ны өдрийн 16:45 цагт тухайн иргэний цогцсыг ОХУ-ын хилээс 12 км газраас Өвөр байгалийн хязгаарын Онцгой байдлын алба хаагчид олсон. Цогцос таниулах ажиллагаа 06.25-ны өдрөөс явагдана.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашин, Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн “Бор-Арал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ 6 айл өрхийн 300 адуу, 100 үхэр, 12 хонь, 8 ямаа, нийт 420 мал “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 16:14 цагт усанд боогдсон малыг гол гаталгаж эзэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top