Хамтарсан судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ

IMG_3310-Copy.jpg

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус хурлын үеэр Монгол Улсын засгийн газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь”, сэдэвт онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм. 

Энэ хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Улаанбаатар хотын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд нэн чухал дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг уялдуулах нь: асуудал ба шийдэл” сэдвээр судалгааны ажил хийж байна. 

Тус судалгааны ажил нь Улаанбаатар хотын хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн талаарх баримт бичигт гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хэрхэн тусгагдаж байгааг судлахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг тодруулах юм.

Мөн нэн чухал дэд бүтцийн асуудалд гамшгийн эрсдэлийг уялдуулах чиглэлээр холбогдох талуудын харилцаа, хамтын ажиллагаа ямар байгааг тодорхойлох юм.

Энэхүү судалгааны ажлын тайланг хэлэлцэх, цаашид судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор 10 гаруй байгууллагын 30 орчим төлөөллийг оролцуулсан хурлыг өнөөдөр ОБЕГ-т  зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top