Азийн сайд нарын хурлаар ажиллах сайн дурын идэвхтнүүдийг сургалтад хамрууллаа

thumbnail.jpg

  Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулна.

   Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс хурлын үеэр ажиллах сайн дурын идэвхтнүүдийг сонгон шалгаруулсан юм.  Бага хурлын үеэр ажиллах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон их, дээд сургуулийн 500 оюутан, залуус бүртгүүлснээс 250 сайн дурын идэвхтнийг шалгаруулан, сургалтад хамруулаад байна.  

Сургалт Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаа, олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top