1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 30-32 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 7-р сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 30-нд өдөртөө ихэнх нутгаар халах боловч 1-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны хажуу талд иргэн Б-гийн эзэмшлийн 5х7 метр хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:00 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 18:53 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 20:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 20:40 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчоонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 00:34 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:42 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Бороо гоулд” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/, /Ө-48084’00”, У-106014’00”/ 06.28-ны өдрийн 15:25 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар нь “Бороо гоулд” уурхайн бүс, айл өрх нутагладаггүй, Баянгол, Мандал сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нийт 17 хүн, 3 автомашинтайгаар А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.28-ны өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг баг хүртэл 42 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай Ховд аймагт 06.29-ний өдрийн 06:40 цагт ирж Баян-Өлгийн аймгийн чиглэлд хөдөлсөн.
Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн голын “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Туул” голын усанд алтны уурхайн ажилтан Завхан аймгийн харьяат иргэн Х /28 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, сумын цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, “Нарийн гоулд” алтны уурхайн 10 ажилтан, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.28-ны өдрийн 11:20 цагт /осолдсон газраас хойд зүгт 20 м-т/ “Туул” голын уснаас /өргөн-6 м, гүн-8 м/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Оросын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ Орхон голын усанд Сайхан сумын Хөтөл багийн оршин суугч иргэн М /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, Орхон сум дахь цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийнх нь 7 хүн, нийт 17 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.28-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин хүч нэмэгдүүлэн очиж, осолдсон газраас “Өгөөмөр”, “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын эрэг дагуу 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:00 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур“ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /29 настай, эрэгтэй/ “Гүн нуур”-ын усанд осолдсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 42 км замыг туулан 13:25 цагт очиж, 8 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Суваагийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ Говь-Алтай аймгийн харьяат иргэн Д /36 настай, эрэгтэй/ 06.28-ны 18:10 цагийн орчим “Туул” голд осолдсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 06.29-ний өдрийн 00:05 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч М /8 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 20:55 цагийн орчим “Туул” голын эрэг дээр тоглож байгаад алга болсон, голд унасан байж болзошгүй тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 20:58 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:03 цагт очиж, “Туул” голд урсаж байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аав Б-д хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хэрүүлчийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 335 км-т/ тус сумын харьяат иргэн Б /25 настай,эрэгтэй/ 06.28-ны өдрийн 18:00 цагийн орчим “Хогорог” голд осолдсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 00:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 06.29-ний 04:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ренчинлхүмбэ сумын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.
Бусад: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багийн “Бөхөн-Уул”-ын задгайд иргэн Э /33 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 10:00 цагт 10х9 метр хэмжээтэй хувийн байшин барьж байх явцад дээврийн хэсэг нурж дарагдсан тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 10:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 10:31 цагт очиж, 5 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР