1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын талаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн Буянт хороолол гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3,8 км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн Ө-гийн эзэмшлийн “Хино” загварын шатахуун тээвэрлэгч автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3,8 км замыг туулан 16:34 цагт очиж, 4 минут ажиллан унтрааж, иргэн Ө-д автомашиныг хүлээлгэн өгсөн.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нэмэлтээр 19:35 цагт 12 алба хаагч, түймрийн голомтод очиж, нийт 34 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Үйлдвэрлэлийн осол:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд иргэн Ө /40 настай, эрэгтэй/ барилгын краны бэхэлгээ хийж байгаад барилгаас унасан тухай дуудлагыг 15:07 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, 2.5 км замыг туулан 15:12 цагт очиж, тус компанийн баригдаж байгаа барилгын 3 дугаар давхрын тагтан дээр тохогдож унасан байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн “Аарцат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат иргэн Г /16 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон мэдээлллийг 06.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 40 хүн, нийт 46 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.30-ны өдөр тус багийн “Жижиг” нууранд унаж явсан морь нь үхсэн байсныг олсон. 07.01-ний өдрийн байдлаар тус сумын “Аарцат” гэдэг газар “Жижиг” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 07.02-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.01-ний өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Есөн салаа” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал” гэдэг газар хүртэл 68 км усаар, гүний шумбалт 23 удаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.02-ны өдрийн 06.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
6.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн Хуст-Арал, Хар булан, Цагаан-Арал багийн Шар-Арал, Эрээн-Арал, Шар мөрөн-Арал гэдэг газруудад “Ховд” голын усанд боогдсон 7500 гаруй бог малыг гаргахад туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлтийг тус сумын Засаг даргын 06.21-ний өдрийн 1/138 дугаар албан бичгээр ирүүлсэн. 06.30-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 8 иргэн, 172 бод, 2300 бог малыг Баяннуур сумын “Хуст” арлаас аюулгүй газарт гаргасан. 07.01-ний өдрийн 07:00 цагт дахин үргэлжлүүлсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоосон. Тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ дэрсэн дундаас У /2 настай, эмэгтэй/ хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа 22:40 цагт мэдээлсэн. 00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР