“Шангри Ла” зочид буудалд болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
“Нийгмийн хамгаалал ба эмзэг байдлыг бууруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан 10:45 цагт эхэллээ. Энэхүү хуралдааныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулж байна.
Нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрүүд нь ядуурал, эмзэг байдлыг бууруулахыг зорьж, хямралын үед хүний суурь хэрэгцээг хангах үйл ажиллагаанд улам чиглэгдэх болсон.
Энэхүү хуралдаанаар нийгмийн хамгааллын хөтөлбөрийг төлөвлөхөд мөнгөн тусламж, урьдчилсан таамаглалд суурилсан санхүүжилт зэргийг хүн амын эмзэг бүлэг, гамшигт өртсөн айл өрх, орон нутгийнхны гмшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, гмшгийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ авахад хэрхэн чиглүүлж болох арга замуудыг авч үзэх юм байна.
Мөн хямралын үеийн эхний шатанд айл өрхүүд гамшгийг даван туулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар хэлэлцэнэ. Танилцуулах жишээ баримт нь нийгмийн хамгааллын өнөөгийн практик байдлыг харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх боломжийг судлах боломж олгох ач холбогдолтой.
Уг хуралдаан нь Ази, номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа нийгмийн хамгааллын тогтолцоог хэрхэн зохицуулах, эсвэл шинээр бий болгох, өсөн нэмэгдэж буй байгалийн гамшгийн үед орон нутгийн иргэдийн гамшгийг даван туулах, тэсвэрлэх чадавхыг хангахад чиглэсэн зөвлөмжийг хүргэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.