1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 м/с, зарим газраар секундэд 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 м/с. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 м/с, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12,14-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Бүдүүн хошуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 14 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 50 км зам туулан очиж, 07.09-ний өдрийн 17:30 цагт бүрэн унтрааж Баян-Уул багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 07:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км замыг туулан 07:27 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Да-Хүрээ” захын баруун талд “Мөнгөн хүлэг” авто зогсоолын хашаан дотор цайны газрын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:27 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:34 цагт очиж, 10 минут ажиллан унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ны өдрийн 21:22 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:26 цагт очиж, 14 минут ажиллан унтрааж, иргэн А-д амбааруудыг хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Заг сумын Далай овоо багт амбаар шатсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 22:45 цагт хүлээн авч тус сумын нутгийн захиргааны байгууллагын 15 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 31 хүн унтраахаар ажилласан боловч галын тархалт нэмэгдсэн тул 5х3 хэмжээтэй амбаар 20:20 цагт шатаж дууссан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн /Таравлин хотхоны зүүн талд 0.5 км-т/ замын зорчих хэсэгт Баянхонгор аймгийн харьяат иргэн М-ийн эзэмшлийн Уаз фургон загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 23:20 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 23:27 цагт очиж, 10 минут ажиллан унтрааж, иргэн М-д автомашиныг хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 00:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 00:25 цагт очиж, 21 минут ажиллан унтрааж, автомашиныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 07.08-ны өдрийн 08:00 цагаас Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 16 км-т “Ховд” голын эрэг дагуу 13 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 07.09-ний өдөр 07.09-өөс 07.11-ний өдөр хүртэл тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоож, ҮАБ-ын 8 алба хаагч, 1 автомашин, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагчийг буцаасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээний урд “Туул” голын усанд Ланд-Ровер загварын автомашинтай 5 хүн живэх гээд байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 15:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 15:45 цагт очиж, 18 минут ажиллаж иргэн Д /50 настай, эрэгтэй/, Н /37настай, эрэгтэй/, Г /29 настай, эрэгтэй/, А /35 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг уснаас аварч, автомашиныг татан гаргасан.
Налайх дүүргийн “Болор Тэрэлж” гэдэг амралтын газар /Тэрэлжийн шинэ гүүрнээс зүүн зүгт 2 км-т/ тус дүүргийн харьяат иргэн Г-гийн эзэмшлийн Мусон загварын автомашин Туул голын усанд суусан гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 18:25 цагт очиж, 40 минут ажиллан голын усанд суусан автомашиныг гаргаж иргэн Г-д хүлээлгэн өгсөн.
Бусад: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт иргэн Б /57 настай, эрэгтэй/ утас нь дуудаад авахгүй 3 хоног чимээгүй байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомшинтай 2км замыг туулан 20:54 цагт очиж, 39 минут ажиллан тус аймгийн харьяат иргэн Б нас барсан байсныг гаргаж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР