Талархал ирүүллээ

AMCDRR_GGIV4601.jpg

   Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

  Тус хуралд оролцсон хүндэт төлөөлөгчдийн нэг болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторигоос талархал ирүүлсэн байна.

   Тэрээр талархалдаа “ Эрхэм хошууч генерал Т.Бадрал танаа, Миний бие Монгол Улсын талаар дурсамж дүүрэн Женев хотдоо буцаж ирлээ. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг  өндөр хэмжээнд зохион байгуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадсанд талархал илэрхийлье. Энэ удаагийн бага хурал нь миний оролцсон анхны хуралдаан төдийгүй Монгол Улсад анх удаа зочиллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар үнэхээр их таалагдсан үгээр илэрхийлэх аргагүй байна” хэмээжээ.

 

 

 

scroll to top