29 хүний амь насыг авран хамгааллаа

159A0595-1024x682.jpg

   Өчигдөр буюу 07 дугаар сарын 17-ны өдөр нийслэл хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна. 

159A0638

Алба хаагчид   29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллав. 

159A0501

 Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байгаа бөгөөд үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  мэдээллээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон сэрэмжлүүлж байна. 

159A0525159A0532159A0649159A0645159A0602159A0595159A0593

 

scroll to top