Шуурхай мэдээ: Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

maevkSNiQItsahilgaan__4_.jpg

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.   

Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд  цахилгаан тасарсан мэдээллийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүллээ.

Хор уршгийг арилгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нэмэлтээр Орхон аймгаас 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр гараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top