Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сум цахилгаантай боллоо

3770a6_MPA_PHOTO_2017_-4016_x974.jpg

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.   

 Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээлийг ОБЕГ-т ирүүлсэн. 

Мэдээллийн дагуу Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар,  Архангай, Баянхонгор, Орхон,  Өвөрхангай аймаг, Хархорин  сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Харин одоогоор дөрвөн  аймгийн 53 сум цахилгаангүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top