Үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна

37641151_1901780926782480_8590693044569767936_n.jpg

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт 8 багийн нутаг дэвсгэрийн үерт өртсөн талбайг цэвэрлэх, үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэргээн босгох ажлын хүрээнд нийт 4400 м2 ( 44 га) газарт цэвэрлэгээ хийж, үерт өртсөн 20000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн,  нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж, зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

  Мөн үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргаж, хохирлын хэмжээг тогтоох, усны хомсдолд орсон 125 айл өрхийг 12 тонн ундны цэвэр усаар ханган, түр амрах байранд байрлаж байгаа 970 орчим иргэнд хүнсний тусламжийг үзүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top