Олон улсын семинарт оролцоод ирлээ

1.jpg

Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Осол ба Онцгой байдлын төвөөс зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослыг мэдээлэх, тайлагнах, олон улсын тусламж” сэдэвт олон улсын семинарт ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Бямбацогт амжилттай оролцоод ирлээ.

Олон улсын семинар нь Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдсан бөгөөд Монгол, Бахрейн, Венесуэл, Камбож, Мали, Молдав, Монтенегро, Мьянмар, Парагвай, Сенегал, Чад, Эквадор зэрэг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудаас 30 гаруй улсын төлөөлөгч оролцсон байна.

Хуралд оролцогчид цацрагийн ослын болон гамшгийн үеийн холбоо харилцааг сайжруулах, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн осол, онцгой байдлын үед мэдээлэл солилцох нэгдсэн систем үүсгэх зэрэг сэдвийн хүрээнд цахим дадлага ажлыг гүйцэтгэж, туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top