Иргэдээс хандив, тусламж ирсээр байна

DJI_0072.jpg

DCIM100MEDIADJI_0072.JPG

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

Тухайлбал 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар  “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монголиа” олон улсын байгууллагуудаас нийт 277,296,000 төгрөгийг, мөн 110 гаруй иргэдээс нийт 5,148,509, төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос нэг сая төгрөг, иргэн н.Баатар, н.Тэгшээ нараас гурван хайрцаг ахуйн хэрэглээний барааг хандивлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top