Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийлээ

IMG_0864.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум палас” ХХК-ийн байранд өнөөдөр зохион байгууллаа.

Сургуулиар аврагч, гал сөнөөгчид газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч цахилгаан тасран, өрөө тасалгаагаар утаа тархаж, аврах зам гарц хаагдсан гэсэн цагийн байдал дээр ажилласан байна.

Сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, шуурхай командын бие бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2-р тасгийн алба хаагч, “Нийслэлийн аврах анги-105” болон хороодын Засаг дарга, Сайн дурын хэсгийн ажилчид, “Премиум палас” ХХК-ийн ажилчин, алба хаагч зэрэг нийт 180 гаруй хүн оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

scroll to top