1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай. бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар бороо, 28-30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр дулаарна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж “Ялгуусан” ХХК-ийн хашаанд 2 тонн орчим замын хар /витум/ тос шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9.5 км зам туулан 17:30 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажилласан.
Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжинд иргэн Ч-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:25-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 13:19 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бага Хуандийн-Ам”-ны давааны дэргэд Иргэн Ө-ийн 52-48 УБР улсын дугаартай, “Ниссан Дойлас” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15 км зам туулан 15:36 цагт очиж,10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалан багийн шинэ 6 айлын орон сууцны баруун талд Иргэн Н-ийн граш шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 16:37 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Байшинт” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/ иргэн Л-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 8 км зам туулан 17:34 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн 8 дугаар гудамжинд Иргэн Т-ийн 2 гэр, цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 21:57 цагт очиж, 18 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, 7 нэгж техниктэйгээр Улсын Онцгой комиссын олгосон иж бүрэн 80 гэр, 4 нэгж техникийг хүлээн авч, мөн “Дэлхий зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “АДРА Монгол” олон улсын байгууллага хамтран өрх тус бүрт 211.000 төгрөг, нийт 80 өрхөд 16,880,000 төгрөгийн үнэ бүхий тусламжийн барааг иргэдэд өгөх арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгуулсан. 07.25-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын 6 алба хаагч, 4 нэгж техник, Цагдаагийн газрын 45 албан хаагч, 6 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 13 албан хаагч, 4 нэгж техник, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 11 албан хаагч, 1 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 39 албан хаагч, 7 нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 56 албан хаагч, 21 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 8 хүн, 3 нэгж техник, Боловсрол, соёл урлагийн газрын 45 албан хаагч, 2 нэгж техник, нийт 9 байгууллагын 259 хүн, 55 нэгж техниктэйгээр ажиллаж, үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомстолд орсон 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүдийг ундны цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж, нийт 172 айл өрхийг 16 тонн ундны цэвэр усаар хангаж, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 24 тонн үерийн усыг соруулж, нийт 91,030 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч, 1 автомашин, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 75 хүн, 9 автомашин, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, сургууль, цэцэрлэгийн 33 хүн, 2 автомашин, нийт 110 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.25-ны өдөр Салхит багийн 296 метр үерийн даланг 15.6 м3 чулуу зөөвөрлөн сэргээн засварласан.
Хүчтэй салхи, шуурга:Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсаны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унаж, Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт 3 аймгийн 10 сум цахилгаангүй болсон, мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлийг 07.25-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант салбарын 1, Өвөрхангай салбарын 1, Хархорин салбарын 1, Цэцэрлэг салбарын 2 бригад, нийт 5 бригадын 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн дарга Я.Цолмон 07.25-ны өдрийн 22:10 цагт, Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4 автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам 07.25-ны өдрийн 22:15 цагт /22:30 цагт/ тус тус мэдээлсэн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт”-ийн зусланд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /43 настай, эрэгтэй/ модруу ороод алга болсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 21 км зам туулан 02:27 цагт очиж, 2 цаг, 30 минут ажиллаж, төөрсөн иргэнийг олж эхнэр Д-д хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Хагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ тус сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ 07.18-ны өдрийн 09:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан.Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 4 морьтой, ар гэрийн 35 хүн, 6 автомашин, 5 мотоцикл, нийт 60 хүн, 10 автомашин, 12 мотоцикл, 4 морьтойгоор ажиллаж, 07.25-ны өдрийн байдлаар Тээл багийн Намнан уулыг тойрч 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, 10:35 цагт түр зогсоосон.
Бусад:Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-Өндөр багийн “Таван жаргалантын урд салаа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 07.25-ны өдрийн 18:00 цагийн үед 14 м/с хүчтэй салхи салхилсаны улмаас иргэн Н, Г нарын 2 гэр нурсан тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Нутгийн захиргааны байгууллагын 3 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 35 км зам туулан 22:46 цагт очиж, иргэн С /42 настай, эмэгтэй/- ийн биеийн байдал муу байсан тул анхны тусламж үзүүлж, сумын эмнэлэгт хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР