1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан:Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн нутаг дэвсгэрт иргэн С-ын ‘‘Мандухай’’ гоо сайхны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 12:24 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжинд Иргэн Н-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 17:20 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн13 дугаар хороо, Био комбинатын “Магнай трейд” ШТС-ын дэргэд Автозамын зорчих хэсэгт иргэн Э-ийн 20-26 УНТ улсын дугаартай, “Тоёото стима” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 19:44 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47 дугаар гудамжинд иргэн Г-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 23:37 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд Иргэн З-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 01:25 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт:Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Бортолгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 33 км-т/ /Ө-44090’00’’, У-102000’00’’/ 07.28-ны өдрийн 17:47 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07.29-ний өдрийн 01:58 цагт ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Т.Ганбаатараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 2 нэгж техник Аймгийн ЗДТГ-ын 3 алба хаагч, 2 нэгж техник, Цагдаагийн газрын 5 албан хаагч, 2 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 15 албан хаагч, 2 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 20 албан хаагч, 4 нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 25 албан хаагч, 2 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 4 хүн, 2 нэгж техник, Боловсрол, соёл урлагийн газрын 39 албан хаагч, 2 нэгж техник, нийт 9 байгууллагын 115 хүн, 50 нэгж техниктэйгээр ажиллаж, 07.28-ны өдөр үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомстолд орсон 5 багийн 236 айл өрхийг 21 тонн ундны цэвэр усаар хангаж, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 23 тонн үерийн усыг соруулж, нийт 385680 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ба 16 өрхийн 68 иргэнийг 2 удаа халуун хоол цайгаар хангасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраас 25 алба хаагч, 4 автомашин, аймгийн ЗДТГ-аас 10 албан хаагч, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 10 хүн, ХЦ-ийн 0243, 0101 дүгээр ангиас 16 алба хаагч, 9 автомашин, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 174 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.28-ны өдөр Салхит багт 150 м урт үерийн далангийн шороог гаргаж, 120 м урт даланг бетон цутгаж, 47.05 м3 хайрга зөөвөрлөж 323 м урт үерийн даланг, Буур хээр багийн 47 м урт үерийн даланг тус тус сэргээн засварласан. Мөн 42 км автозам болон 22,5 га газарт 22.5 тн уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийсэн.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Дүнгэнээгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 07.27, 28-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт “Актив-Адвенчур тоурс” ХХК-ийн /4 автомашинтай 21 хүн явснаас, 14 хүн нь Нидерланд улсын иргэд/ 36-88 УБИ улсын дугаартай “УАЗ-453” загварын суудлын автомашин урссан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 75 км зам туулан 09:30 цагт очиж, 1 цаг 35 минут ажиллаж, автомашиныг үерийн уснаас татан гаргасан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ханбогд” амралтын газраас Богд хан ууланд 2 иргэн төөрсөн тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан.Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 15 км зам туулан 16:24 цагт очиж, 6 цаг ажиллаж, “Их тэнгэрийн-Ам”-ны орчмоос иргэн Э /26 настай, эрэгтэй/, Н /21 настай, эрэгтэй/ нарыг олж, аюулгүй газар хүргэсэн.
Бусад:Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/Малчин Э-ын 1700 орчим бог мал үерт урссан тухай дуудлаыг 07.28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1000 орчим малыг олж, 100 гаруй мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой/Өгөөмөр багийн “Уурхайчны” 4 дүгээр гудамжинд Иргэн Э- ын гэр усанд автсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 20:10 цагт очиж, 49 минут ажиллаж, шуудуу ухаж үерийн усыг зайлуулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР