Франц Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинарт оролцов

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол Улс дахь Франц улсын элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Франц Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинарыг “Парк” зочид буудлын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус семинарыг нээж Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ив Дэлунэ нар үг хэлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Семинарын үеэр Франц Улсын үндэсний үйлдвэрлэгч Дефенс Консэй Интернационал, Эйрбус Хеликоптерс, МБДА, Рено Тракс Дефенс, Некстер, Проенжинь, Эйч Жи Эйч, Талес зэрэг компаниуд батлан хамгаалах, гамшгаас хамгаалах салбарт ашиглагдаж буй сүүлийн үеийн зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа.

Семинарын үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын 60 гаруй албан хаагч оролцож, Франц улсын үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, санал солилцлоо.

IMG_7195 IMG_7201

IMG_7205

IMG_7206

IMG_7207

IMG_7209

IMG_7211

IMG_7226

IMG_7240

IMG_7244

IMG_7248

 

scroll to top