Баян-Өлгий аймгийн ард иргэдэд туслах хандивын аянд нэгдлээ

DSC3789.jpg

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

 Тухайлбал өнөөдөр “Олон улсын Хэрлэн, Арслан клуб”-ээс 4,400,000 мянган төгрөгийн өртөг бүхий хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус клуб нь Баян-өлгий аймгийн ард, иргэдэд туслах аяныг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж, 10 гаруй гишүүдийн сэтгэлийн хандиваар 4,100,000 төгрөгийн хүүхдийн болоод том хүний хувцас, 300,000 төгрөгийг бэлнээр хандивлан, хандивын аянд нэгдлээ  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top