1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 4, 5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Ч:43 чиглэлийн “Автобус-1” ХХК-ийн нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан:Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн “Баруун бүс” худалдааны төвд иргэн Н-ийн эзэмшлийн “Амтлаг бууз” цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 07:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулж 07:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар гудамжны “Задгай”-д иргэн Э-ын эзэмшлийн “Атоз” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 08:43 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 17 дугаар гудамжинд Иргэн Б-ын эзэмшлийн “Грейс микро” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 02:05 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 6 алба хаагч, 3 нэгж техниктэй, ЗХ-ний 340 дүгээр ангийн 8 алба хаагч, 4 нэгж техниктэй, Хилийн 0165 дугаар ангийн 3 алба хаагч, 3 нэгж техниктэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын 4 хүн, 4 нэгж техниктэй, Өлгий сумын ЗДТГ-ын 36 хүн, 8 нэгж техниктэй, Мэргэжлийн хяналтын газрын 3 хүн, 2 нэгж техниктэй, Эрүүл мэндийн газрын 4 хүн, 3 нэгж техниктэй, Хүнс хөдөө аж ахуйн 2 хүн, 2 нэгж техниктэй, Боловсрол, соёл урлагийн газрын 2 хүн, 3 нэгж техник, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 5 хүн, 2 нэгж техниктэй, нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 1 хүн, 1 нэгж техниктэй, нийт 12 байгууллагын 85 хүн, 38 нэгж техниктэйгээр 08.02-ны өдөр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж 3, 12, 13 дугаар багийн 40 айлын хашаа болон нийтийн эзэмшлийн 10.4 га талбайгаас 2060 тн лаг шавар цэвэрлэж, 182 удаа тээвэрлэлт хийж зайлуулсан, 14.1 га талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. “Гэрэлт есөн-Од” ХХК-ийн тусламжийн 150 хос гутал, 150 өвлийн куртикийг Улсын нөөцийн салбараар дамжуулан 150 өрх айлд тарааж өгсөн. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд байрлаж байгаа 8 өрхийн 35 иргэн хоол, цайгаа өөрсдөө хариуцаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл хугацаанд “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон байсныг 08.02-ны өдрийн 14:05 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 08.03-ны өдрийн 00:32 цагт Мөнгөнморьт сумын төвд очсон. Мөн өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 9 давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн М /22 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн М/22 настай, эрэгтэй/-г мөн өдрийн 09:43 цагт эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.31-ний өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр, 08.02-ны өдөр тус сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл “Ховд” голын усанд нийт 18 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээлт толгой багийн “Эмээлт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Тус сумын Хөндлөн багийн харьяат малчин Б /22 настай, эрэгтэй/ “Байдраг” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 3 автомашинтай, нийт 18 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 13:50 цагт осолдсон газраас зүүн урд зүгт 1 км-ээс цогцсыг уснаас гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Бусад:Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Ханхарын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ Тус аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Өндөр-Улаан сумын Хануй багийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн суудлын автомашин “Хануй” голын усанд суусан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 13:05 цагт усанд суусан 4 зорчигчтой “Соната-6” загварын автомашиныг татан гаргасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Дуурсахын хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ 08.02-ны өдрийн 16:00-16:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас тус сумын харьяат иргэн М-ын эзэмшлийн ачааны автомашин, мөн Баян-Овоо сумын Уран хайрхан багийн “Самбартай толгой” гэдэг газар тус аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн суудлын автомашин, мөн багийн “Ламын худаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 14 км-т/ иргэн Л-ийн эзэмшлийн суудлын автомашин үерт боогдсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 17:10-18:00 цагийн хооронд хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Бонго жи-2” загварын 2 зорчигчтой, ачааны автомашиныг 19:03 цагт, “УАЗ фургон-2206” загварын 8 зорчигчтой, суудлын автомашиныг 18:36 цагт, “УАЗ фургон 2206” загварын 3 зорчигчтой, суудлын автомашиныг 20:36 цагт нийт 3 автомашин татан гаргасан бөгөөд нийт 13 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Тэсгэнэ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 08.02-ны өдрийн 17:00-17-20 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас тус сумын Ханхонгор сумын төвөөс Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын эзэмшлийн суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 19:04 цагт усанд суусан “Ланд крузер-100” загварын, 5 зорчигчтой /3 том хүн, 2 хүүхэд/ суудлын автомашиныг татан гаргасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой Сийрс багийн “Хонхор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 9 км-т/ 08.02-ны өдрийн 21:50-22:17 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас Цогтцэций сумын төвөөс Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 08.03-ны өдрийн 01:09 цагт усанд суусан “Прадо-120” загварын 6 зорчигчтой автомашиныг татан гаргасан. Усархаг бороо орж байгаатай холбогдуулан тус аймгийн Засаг даргын шийдвэрээр Даланзадгад сум-Баяндалай сум, Даланзадгад сум- Булган сум чиглэлийн автозамыг 08.02-ны өдрийн 19:00 цагаас 08.03-ны өдрийн 07:00 цаг хүртлэх хугацаанд түр хаасан.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Тамирын бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин “Тамир” голын усанд суусан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 08.03-ны өдрийн 03:37 цагт усанд суусан “Спринтер” загварын 4 зорчигчтой автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР