1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10,11-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багт гараж шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 13:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 13:14 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 16:23 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 00:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 00:10 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Уруйн үер: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Ар бүүрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км-т/ 08.06-ны өдрийн 15:00 цагийн орчим орсон аадар борооны улмаас үер бууж мал урссан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:50 цагт очиж, 2 цаг ажиллаж, тус багийн харьяат малчин Б-гийн 300 орчим мал хорогдож, 400 орчим бог мал үерт боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл “Хэрлэн” голын усанд эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 08.02-ны өдрийн 14:05 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 11 хүн, 1 автомашин, 6 морьтой 08.06-ны өдөр Байдлаг багийн “Таван салааны гарам”-наас “Эрэг бүүрэг” гэдэг газар хүртэл 24 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ сувилалд амарч байсан Арвайхээр сумын харьяат иргэн С /80 настай, эмэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт сураггүй алга болсон тухай дудлагыг 08.05-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сувилалын газрын 8 хүн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 08.05-ны өдрийн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.06-ны өдрийн 13:10 цагт Тарагт сумын “Арвайн тал” багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас /сувилалаас зүүн урд зүгт 10 км-т/ иргэн С-ийг эсэн мэнд олсон.
Нурангинаас /эрэн хайх аврах/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөмөг” худалдааны үйлчилгээний төвийн урд талд барилгын ажил хийж байсан хүн шороонд даруулсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 5 км зам туулан, 17:23 цагт очиж, 20 минут ажиллаж, барилгын ажилчин Н /23 настай, эрэгтэй/-ийн бөгсөн бие нь шороонд даруулсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт /сумын төвд/ 08.06-ны өдрийн 18:00 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж 10 айлын хашаа, хүнсний дэлгүүр усанд автсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул 08.07-ны өдөр 09:00 цагт сумын Онцгой комиссыг хуралдуулж, гарсан шийдвэрийн дагуу мэргэжлийн ангийг ажиллуулах тухай тус сумын Засаг дарга С.Бекет аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР